"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон борлуулна
Үйл явдал
/
2021-01-05

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангаж, ард түмнээ гэрэл цахилгаан, илч дулаанаар тэтгэх үүрэг хүлээн ажилладаг "Багануур" ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ төлөвлөгөөг гүйцэтгэхээр тус компанийн 1200 уурхайчин зогсох эрхгүй ажиллах юм. Өмнөх онд мөн дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган тонныг олборлон борлуулснаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.