Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-“Оюу толгой” орд улс төрийн эрсдэлд орсон тул 2019 онд тус ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92-р тогтоолыг УИХ баталсан. УИХ-ын Түр хороо, Засгийн uазрын ажлын хэсэг байгуулагдан, хоёр жилийн турш хэлэлцээ хийв.
Хэлэлцээ амаргүй нөхцөлд үргэлжиллээ. Өнөөдөр хэлэлцээрийн эхний шатны бодит үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн, 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь хариуцан барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй боллоо.
Ингэснээр “Оюу толгой” төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, бид анх 2009 онд гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу 0 гараандаа дахин ирлээ. Удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байна. ТЭЗҮ-д дахин алдаа гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтаан, гүний уурхайг бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр бол хөрөнгө оруулагч талд итгэл хүлээлгэж буй, Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг нийт иргэдээ төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсэж байна
-
12 цаг 36 мин
-
13 цаг 41 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18