Хийн хоолойг МОНГОЛООР ДАМЖУУЛАХ төслийг ТЭЗҮ-г баталлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-26

Шадар сайд С.Амарсайхан Хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга энэ сарын 21-нд В.А.Маркеловтой утсаар ярьсан. ОХУ-аас БНХАУ руу Монголоор дамжуулан байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-г өнгөрсөн оны 12 сард эцэслэсэн. Төслийн дараагийн ажлыг эхлүүлэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой ярьжээ.

Өнөөдөр Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж, манай газраар дайруулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах Протоколд Шангри Ла зочид буудалд гарын үсэг зурна. Мөн цаашдын ажлын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэх юм. Энэ хүрээнд төслийн дараагийн төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгаа гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн, гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах болсон. Иймд "Газпром” НХН-ийн төлөөллүүд манай улсад ажиллаж байна.

Протоколд гарын үсэг зурах үеэр төслийн хэтийн төлөвийг мэдээлэхээр ОХУ-ын сэтгүүлчид  иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.38.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.