“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ)-ны дэргэдэх “Social House Policy Institute” НҮТББ-ын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 1 сарын 26-ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, Цахим бодлогын хорооны дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, ЕНБД Б.Оргил, Удирдах Зөвлөлийн гишүүд болон “Бүнмэй” олон улсын сургалт зуучлалын төвийн захирал Даваадулам нар оролцлоо.
“Social House Policy Institute”-ийн зорилго нь залуусыг сонирхлын бүлгээр нь нэгтгэж, залуусыг бодлого, зарчмын хүрээнд дэмжин хөгжүүлж, нийгэм болон улс төрийн судалгааг хийж, ирээдүйн техник технологи инновацийн хүрээнд, цахим шилжилттэй холбоотой бодлогын судалгааг хийж нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчлан таниулах, бусад байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн ажилладаг.
НАМЗХ-ны 25-н жилийн ойн дээр шинээр үүсгэн байгуулагдсан энэхүү байгууллага нь НАМЗХ-ны найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд анхны хэрэгжүүлэх төслөөрөө эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор “Бүнмэй” олон улсын сургалт зуучлалын төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2022 оны гурав дугаар сард сэргээн засах эмчилгээний чиглэлээр нийт найман эмчийг Япон Улсын “Sasson Sugata Clinic” эмнэлэгт гурван сарын хугацаанд туршлага судлах, дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зохион байгуулагч тал сургалтын зардал, байр, болон хоолны төлбөрийг бүрэн хариуцах ба уг хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэдний тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 6-н дүүргийн 6-н эмч мэргэжилтэн, 3-р шатлалын эмнэлгээс 2 эмчийг тус тус сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус үйл ажиллагаатай холбоотой “Сонгон Шалгаруулах Журам”-ыг зохион байгуулах баг бүрэлдэхүүн боловсруулан баталсан бөгөөд тус журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж олон улсын сэргээн засах чиглэлийн эмчилгээний туршлага хуримтлуулах чин хүсэл эрмэлзэлтэй 8-н эмчийг шалгаруулан “Social House Policy Institute”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр батламжийг гардууллаа.
“Social House Policy Institute” НҮТББ нь энэхүү хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын эмч мэргэжилтнүүдээс гадна 21-н аймгийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан ажиллах зорилготой бөгөөд жил бүр зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.
-
12 цаг 30 мин
-
13 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18