Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км ТӨМӨР ЗАМЫГ ирэх гуравдугаар сард нээж, анхны галт тэргийг явуулна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаарх ажлын явцтай танилцлаа. 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг гүйцэтгэх бэлтгэлийг эхлүүлсэн.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "ЗТХЯ-наас техникийн комисс томилогдон Зүүнбаян талаас 280 километр замд шалгалт хийж, УБТЗ ХНН-ийн төмөр зам хэмжигч галт тэрэг явуулж үзсэн. Комиссоос замын чанар сайн, балл бага буюу онц гэсэн үнэлгээг гаргасан. Цаашид 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу нүүрсний гарц нэмэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 34 мин
-
14 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18