Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 4-р бутлуурыг АНУ-ын Метсо компанид үйлдвэрлэсэн МР-800 бутлуураар сольж, сар шинийн өмнөхөн ажилд орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин бутлуур цагт 650 тонн хүдэр бутлах чадалтай бол шинэ бутлуур 1000-1200 тонныг бутлах аж. Тус хэсэгт өмнө нь МР-800 маркийн хоёр бутлуурыг гурав дахь шатны бутлалтад, энэ удаа хоёр дахь шатны бутлалтад суурилууллаа.
Орчин үеийн бүрэн автомат уг бутлуурыг ашиглалтад оруулснаар бутлуурын цагийн бүтээмж нэмэгдэх, ажилчдын ажлын байрны нөхцөл сайжрах зэрэг олон давуу талтай аж. Түүнчлэн хоёр дахь шатны бутлалтад шинэ бутлууртай болсноор бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээ багасч, хүдэр нунтаглалтын болон сэлбэг хэрэгсэл зэрэг ашиглалтын зардал буурах юм.
Мөн бутлуурын хүчин чадлыг бүрэн ашиглах, шигших гадаргууг нь нэмэгдүүлэх зорилгоор шигшүүр, хоёр конвейрыг нэмж суурилууллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бутлуур үйлдвэрлэгч компанийн инженерүүд ирж амжаагүйгээс цахимаар заавар зөвлөгөө авч, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрсдийн хүчээр угсарч суурилуулсан юм. Бутлуур угсарч суурилуулах ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Барилга засвар болон Засвар угсралтын цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтнууд хийж гүйцэтгэлээ.
Я.Энхтуяа
-
13 цаг 31 мин
-
14 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18