Л.Энх-Амгалан: Бохир мөнгөөр амьсгалдаггүй гэдгээ хаана ч бардам хэлнэ
Үйл явдал
/
2022-01-30
Миний бие 2015 онд УИХ-аас хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахалж, цөөнхийн гишүүн шалгалтынхаа дүгнэлт дээр гарын үсэг зуруулах гэж их үзсэн, хамт шалгасан хэсэг нь гарын үсгээ зурахгүй зугтаасан. Энэ үеэр намайг хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг гүтгэлгийг нилээд хүчтэй тараасан. Тостой тогоог хүйтэн усаар угааж болдоггүй гэдэг шиг гүтгэлгийн бохир тос 7 дахь жилдээ явж байгааг харлаа.
 
2015 онд Хөгжлийн банкийг шалгах үед сошиал сүлжээгээр тараасан гүтгэлгийг АТГ, хууль хүчний байгууллагад шалгаж өгөхийг би өөрөө хүссэн, хариу нь ирсэн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлаасаа татгалзах өргөдөл, ёс зүйн алдаа гаргасан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлүүд минь баримт болон хадгалагдаж байгааг үүгээр хэлье.
УИХ-ын чуулганы хуралдаанд баримтаа барьж байгаад хэлсэн үгээ ч хүргэе. Тэгээд намгүй, улстөргүй бүгдийг нь сурвалжил, шалга, ил болго. Би бохир мөнгөөр амьсгалдаггүй гэдгээ хаана ч бардам хэлнэ, батлана.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.108.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.