Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45-50 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам технологийн тээвэрлэлтийн дундаж зай уртсаж, материал тээвэрлэлтэд шаардлагатай болох автосамосвалын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр уурхайн технологийн тээврийн зардал нэмэгдэж, тээвэрлэлтийн нэгж өртөг өссөнөөр нийт уурхайн өртөгт сөрөг нөлөөтэй юм. Тиймээс уулын цул тээвэрлэлтийн ажилд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хөрсний тээврийн зардал 25-30 хувиар буурах тооцоо гарчээ.
Энэхүү төслийн гүйцэтгэгчээр ХБНГУ-ын “3BTEC AUFBEREITUNGSSYSTEME” GMBH компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжилтийн шатандаа явж байна. Төслийн хүрээнд нэгдүгээрт, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах, хоёрдугаарт, нарийвчилсан зураг төслийн ажил үе шаттай хийгдэж бэлэн болсноор тоног төхөөрөмж, металл хийцийн үйлдвэрлэл хийгдэх, гуравдугаарт, үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, металл хийцийн тээвэрлэлт, угсралт, суурилуулалтын ажил хийгдсэнээр захиалагчид хүлээлгэн өгөх юм. Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр шатны ажил бүрэн дууссан байна. Хоёрдугаар шатны ажлууд 85 хувьтай, 3-р шатны ажлууд эхэлжээ. 2022 онд угсралт, суурилуулалтын ажил бүрэн дууссан байхаар гүйцэтгэгч болон хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг хамтран ажиллаж байна гэж албаны хүн мэдээллээ.
Т.БАТЧУЛУУН
-
13 цаг 7 мин
-
14 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18