Н.Учрал: Нийгмийн даатгал төлж байгаа бол орон сууцанд ор гэж МАН амласан шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой. Тэтгэврийн шинэчлэлийг төсвийн реформтой хамт шийдэх хэрэгтэй. Мөн тэтгэврийн индексжүүлэх асуудлаа шийдэх ёстой. Жил бүрийн инфляцаас шалтгаалан тэтгэвэр нэмэх асуудлыг ярих ёстой. Тэгэхгүй бол яг ижил ажил хийж байгаа хүмүүс 20-30 жилийн дараа асар их зөрүүтэй тэтгэвэр авна. Хуваарилалтаас хагас хуваарилалт уруу шилжих бол НД-ын шимтгэлийн тодорхой хувийг хагас хуримтлал уруу шилжүүлж чадвал нөгөө тэтгэвэр өвлүүлэх асуудал яригдана. Эргээд үл хөдлөх хөрөнгө уруу оруулж чадвал хөрөнгийн зах зээлийг дэмжсэн цаашлаад НД-ын шимтгэл төлж байгаа бол орон сууцанд ор гэж МАН амласан шүү
Үүнийг хийхгүй болохгүй. Хувийн тэтгэврийн хуулийг би өргөн барьсан. НД-ын реформыг бид хамтдаа төсвийн байнгын хороогоор оруулж шийдэхгүй бол энэ шийдвэр биеллээ олохгүй. Өнөөдөр Ерөнхий сайдад НД-ын сангийн менежментийн талаар асуулга тавьж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх болно
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.117.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 42 мин
-
13 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18