Бар жилийн босгон дээр АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭГДЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-01

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлав. 

Ингэснээр хоёрдугаар сарын 1-нээс хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.89.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.