Н.Учрал: Тэтгэвэртээ гарсан тэтгэврийн сандаа реформ хиймээр байна
Үйл явдал
/
2022-02-01
Одоогоос яг 2 жилийн өмнө ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байх үед хэлж байсан. Нийгмийн даатгалын тогтолцоо маань өөрөө тэтгэвэртээ гарчихлаа. Ер нь цаашдаа бид инфляцаа дагуулж тэтгэврээ нэмдэг байдлаар явах юмуу, олон тулгуурт тогтолцоог бий болгоод төрөөс нэмэх шийдвэр хүлээдэг биш авдаг тэтгэвэр нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг тийм л тогтолцоог бүрдүүлэх ёстой юм.
 
Өнөөдрийн бидний энэ тэтгэврээ нэмж буй алхам бол өнөөдрийн нөхцөл байдалдаа зөв шийдвэр. Гэвч ийм байдлаар цаашид удаан явахгүй. Нийгмийн даатгалын реформоо Төсвийн реформтойгоо хамт хийж явахгүй бол харилцан нэг нэгнээсээ дэндүү их хамааралтай байгаа учраас дангаараа реформ хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулиа яаралтай хэлэлцмээр байна, өдөр өнгөрөх тусам л энэ салбарын идээ бээр бугшсаар байх болно.
Өнөөдөр миний бие Монгол улсын Ерөнхий сайдад хандан Нийгмийн даатгалын сангийн асуудлаар албан ёсоор асуулга тавьж байна. Энэ ажлыг цаашид араас нь хөөцөлдөж явах болно.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.