А.Ариунзаяа: Ахмадуудын ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ өнөөдөртөө багтааж шилжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-02

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг нь Засгийн газар долоо хоногийн Лхагва гарагт хуралддаг ч маргааш усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний бүх нийтийн амралтын өдөр тул урагшлуулсан байна. Өнөөдрийн хурлаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тогтоолыг батлах аж. Ингэснээр Засгийн газрын тогтоолын дагуу тооцооллоор 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах тухай ХНХ-ын сайд мэдээлсэн байна. Тэрбээр "Шууд өнөөдөр өглөө дансанд байршуулахгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ" гэжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр хуулийн төслүүдийг өчигдөр эцэслэн баталсан билээ. Хуулиар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон. Монгол Улсад 465,000 ахмад настан тэтгэвэр авдаг бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.192.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.