С.Бямбацогт: Миний бие Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад хөндлөнгөөс нөлөөлөөгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-03

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гэх компаниудийн нэрийг Хөгжлийн банк /2022.01.20/ өдөр зарласан. Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт 66 зээлээс, 55.3 хувь нь чанаргүй гэх ангилалд орсныг зарласан. Харин 2012-2019 оны хооронд зээл авч, эргэн төлөөгүй байгаа 26 компанийг тус банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Харин Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн Холд” ХХК-тай нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.02.01/тайлбар хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр, бүх зээл зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан харлуулж байна. Ийм гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.  Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.26.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.