Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар тогтоолын дагуу хамгийн өндөр оноо авсан малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулж, Монгол Улсын Засгийн газар жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө шагналыг олгодог уламжлалтай.
Энэ жил улсын аварга шалгаруулах журмын 75 шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерээр тус тус шалгаруулсан юм. Тэдний төлөөлөл болох Дундговь аймгийн Цагаан дэлгэр сум, Эрдэнэдалай сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын улсын аварга малчдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь дурсгалын цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, 5 ханатай шинэ гэрийн өргөмжлөлийг тус тус гардуулан өглөө.
Дундговь аймгаас энэ жил дөрвөн улсын аварга малчин төрсний нэг нь Цагаан дэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Б.Баянмөнх юм. Тэрээр 2003 онд өрх тусгаарлан Б.Хатантуултай гэр бүл болж, түүнээс хойш бие даан мал малласнаар 2012 онд аймгийн сайн малчин, 10 жилийн дараа Улсын аварга малчин болж, хөдөлмөр зүтгэлээ үнэллүүллээ.
Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн малчин Л.Рашзэгвэ болон эхнэр С.Оюун-Эрдэнэ нарт улсын аварга малчны шагнал, өргөмжлөлийг хүлээлгэн өгсөн юм.
Улсын аваргаар шалгарсан малчид нь мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа удам залгасан аймгийн аварга малчид төдийгүй, мал сүргээ төлөөр нь өсгөж, байгалийн аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулдаг, аймаг, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал аж ахуйн салбарын манлайлагчид юм.
-
13 цаг 6 мин
-
14 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18