ОЛИМП болгоныг алгасдаггүй Ерөнхий сайдтай болчихлоо доо, Монголчууд бид!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-05

Монголчуудын уламжлалт сар шинийн  баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Төр түвшин, түмэн олон амгалан, айл хотлоороо сайхан тэмдэглэж байна. Сүүлийн хоёр жилд ковид цар тахлаас улбаалан гэр гэртээ байсан Монголчууд өнөө жил ОМИКРОНЫГ ч үл тоон айл хэсэж харагдана.

Төрийн томчууд ч бас гадаад дотоод айлчлал гээд завгүй л явна. Тодруулбал Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сар шинийн баярын өдрүүдэд урд хөршид айлчилж яваа. Наанаа өвлийн олимпт оролцож байгаа Монголын баг тамирчдаа дэмжиж байгаа гэх боловч цаанаа геополетикийн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, бүүр аргаа барлаа гэхэд хэд гурван төгрөгийн хандив тусламж гуйхаар явсан.

Ерөнхий сайдын энэ айлчлалын хүрээнд “Хийн хоолой төсөл”, “Нүүрс тээвэр”, “Гаалийн шалган нэвтрүүлэлт”, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц” төслийн санхүүжилт зэргийг шийдэх чухал ач холбогдолтой болох нь тодорхой.

Оюун-Эрдэнэ сайдын айлчлал нэг онцлогтой болоод байна. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард ЯПОН улсын Токио хотноо болсон зуны олимпийн наадмын нээлтэд оролцож, улсынхаа баг тамирчдыг дэмжсэн. Тэр нь ч бас учиртай байж манай улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Урд хөршид хийж байгаа айлчлал нь ч бас утга учир, ерөөл билэгтэй байж БНХАУ-ын Бээжин хотод болж буй 2022 оны оны өвлийн олимпт оролцож буй манай улсын баг тамирчид онцгой амжилт үзүүлж медаль хүртэхийг үгүйсгэхгүй.

Ямартай ч Монголчууд бид ОЛИМП БҮРИЙГ АЛГАСДАГГҮЙ нэг Ерөнхий сайдтай болчихсон байна. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад болон Монголынхоо баг тамирчдад ӨНДӨР АМЖИЛТ хүсье

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.225.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.