НАМЗХ "Гэрэлтэх эхлэл" төслийг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-02-06

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос улсын хэмжээнд сувилагч нарын 400 амрах өрөө тохижуулах ажлыг санаачилжээ.

Тодруулбал НАМЗХ "Гэрэлтэх эхлэл" төслийн хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын амралтын өрөөг тохижуулах юм.
Тус ажлын эхлэл болгож Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн болон эмч сувилагчдын амрах өрөөг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.52.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.