УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэйг онцолжээ. Тэрбээр жиргээндээ “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв.
Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн хэрэглэл үнэгүй байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” гэжээ.
Түүний жиргээг зарим нь дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлсэн бол зарим нь хүчирхийлэл, нийгмийн сэтгэл зовнисон асуудал дээр дуугардаггүй байж, төрд "шахаа" хийх нь зэргээр шүүмжилжээ. Харин олон улсад сургууль, сургуулийн дотуур байранд охидод зориулж ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй байршуулдаг жишиг байдаг аж. Тухайлбал, “tax free” буюу энэ төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг бодлого хэрэгждэг байна. Ингэснээр өрхийн амьжиргаа тааруу охид хичээлийн сарын тэмдгийн асуудлаас болж хичээл завсардах асуудал үүсэхгүй гэж үздэг байна.
Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан бдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв. https://t.co/qjU6eqgcdE
— MunkhtsetsegMP (@MpMunkhtsetseg) February 7, 2022
-
13 цаг 2 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18