НИЙСЛЭЛ: Сар шинийн өдрүүдэд нийт тээврийн хэрэгслийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ
Үйл явдал
/
2022-02-09
Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа.

“Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь  хөдөлгөөнд оролцлоо. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан” хэмээн мэдээллээ.

Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй. Нийслэлийн хэмжээнд зургаан  байршилд халиа дошин үүссэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж  авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж, усыг урсгажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.103.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.