Л.Энх-Амгалан: 60-70 хувийг танхимын бусаар авсан учраас авах ёстой мэдлэг, чадвараа авч чадалгүй хичээлийн хоцрогдолд орсон
Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар авдаг бол харамсалтай нь өнгөрсөн 2 жил эсрэгээрээ 60-70 хувийг танхимын бусаар авсан учраас авах ёстой мэдлэг, чадвараа авч чадалгүй хичээлийн хоцрогдолд орсон.
Тийм учраас бид хичээлийн хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө хийсэн. Бид хичээлийн хоцрогдлыг ерөнхийд нь ярих учир дутагдалтай. Ковидын өмнө үүссэн, Ковидын үед үүсэн хоцрогдол гэсэн 2 хоцрогдолд манай хүүхдүүд гүн нэрвэгдсэн.
Орон даяар хийсэн судалгаагаар компьютер, гар утас, техник хэрэгсэл, интернет сүлжээ, дата нэгж байхгүйгээс сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн 23 хувьд асуудал үүссэн. Багш нарын ачаалал их байсан. Сурагчдын идэвх суларч, даалгавар хийхгүй, анхааралт төлөвлөрөлт багасч, марталт ихтэй байсныг тогтоосон.
Энэ нь 5;9-ийн зарчмаар хичээллэсэн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хүүхэд 5 хоног танхимаар хичээллээд 2 хоног амралтын өдөр амраад 5 хоног цахимаар хичээллээд 2 хоног амраад дахиад 5 хоног танхимаар хичээллэх гэж ирэхдээ өмнөх танхимын хичээлээ мартах үзэгдэл маш их байсан.
Ковидын үеэр эцэг эхчүүдийн оролцоо ямар их чухал байдаг вэ гэдгийг олж харсан. Судалгаагаар 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилласан. 40-өөс дээш насны эцэг эхчүүд сулавтар ажиллажээ гэдэг ийм судалгааг хүртэл нарийвчилж гаргасан.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 52 мин
-
13 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18