Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр зөвлөхөөр нь ажиллаж байсан Ерөнхийлөгчөө ДАЙСАН болгож яах нь вэ!! Ж.Батсуурь гишүүн ээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-02

1990 оны цагаан морин жилийн тэр хавар нэг намын дарангуйллаас уйдаж, эрх чөлөөг хүсэмжилсэн Монголын ард түмний зүрхэнд ассан гал бол өнөөдрийн АРДЧИЛАЛ юм. МоАХ гэж Ардчиллын эцэг болсон энэ байгууллагын тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга ажилладаг. Тэрбээр эв нэгдэлгүй болсон олон ханлиг Ардчилсан намаа нэгтгэхээр намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа. Түүний гол өрсөлдөгч нь Сүхбаатар аймагт долоон удаа завсаргүй ялалт байгуулаад байгаад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь. Тэрбээр энэ ялалт, амжилтдаа үнэхээр эрдэж, бярдаж, 21 аймгаар тойрсон уулзалт бүрдээ долоон ялалтаа бахдан ярьж, өөрийгөө дөвийлгөн намынхаа ах нарыг буруутган, жигшиж яваа. Манай намыг ах нар маань муухай харагдуулж байна. Тэд өнөөдрийг хүртэл Ардчилсан хувьсгалыг бүтээсэн гэсэн шошгоноосоо салахыг хүсэхгүй байна. АН-ын хагалсан хүн бол Х.Баттулга гэх зэргээр өрсөлдөгчөө байнга гутаасан өнгө аястай үг хэлэх. Тэр бол монголын хамгийн их дэмжигчтэй, хамгийн хүчтэй улстөрчтэй өрсөлдөж байгаа учраас иймэрхүү хар пи ар хийх нь дамжиггүй л дээ. Саяхан гэхэд л “ОФФШОР НЬЮС” хэмээх нэгэн үнэтэй сонин гаргаж өрсөлдөгчөө муухай харагдуулах гэж оролдов.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж эртний нэг үг бий. Ж.Батсуурь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоосоо өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон нутгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Гэвч тэр энэ тухайгаа ам ангайхгүй өнөөг хүрсэн. Харин ч эсрэгээрээ зөвлөхөөр нь ажиллаж, тэр нэр хүндийн нь сонгуульдаа ашиглаж байснаа мартаж, хамгийн адгийн хүн мэтээр элдэвлэж яваа нь улстөрч хүний ёс зүйд үл нийцэх мэт. Ёстой нөгөө “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгч л болж байна.

Эрх мэдэл, албан тушаалын төлөө ийнхүү сүнсээ худалдахаас ч буцахгүй байгаа Ж.Батсуурь гишүүнийг АН-ын дарга болгочихвол энэ нам эвлэрч нэгдэх бус харин ч хөгшин залуугаараа ялгарч жинхэнээсээ ГУДМАНД ГАРЧ ЛААЗ ӨШИГЛӨХ ХУВЬ ТАВИЛАНД унаж мэдэх юм. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй юм Ж.Батсуурь гишүүнээ. Эцэс нь танд хандаж хэлэхэд “Намын дарга, лидер хүн гэж АЛДАА ОНОО, САЙН МУУ БҮХНИЙГ ДААХ НОЁН НУРУУТАЙ БАЙХ ЁСТОЙ” гэж хэлсэн өрсөлдөгчийн тань үгийг сануулъя!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.