ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 7 САЯ 582 МЯНГАН ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛАВ
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2022 оны эхний улиралд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Оны эхнээс уулын цул гаргалтын төлөвлөгөө 101.6 хувь, хөрс хуулалт 100.8 хувь, хүдэр олборлолт 102.5 хувиар тус тус давж биелсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард ч эдгээр үзүүлэлтүүд 100.5-аас 102.3 хувийн биелэлттэй гарчээ. Баяжуулагчид өнгөрч буй 3-р сард 2 сая 596 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.9 хувиар, оны эхний улиралд нийт 7 сая 582 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.8 хувиар тус тус биелүүллээ.
Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.426 хувь, молибдены агуулга 0.0166 хувийн үзүүлэлттэй байснаар төлөвлөгөө 99.7-107 хувиар биеллээ.
Үйлдвэрийн газрын хамт олон эхний улиралд нийт 134.9 мянган тонн зэсийн баяжмал, 976 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэн, экспортод ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.3-105.1 хувьд хүргэлээ, гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.162.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 33 мин
-
22 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
2025-01-04
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин