Төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон оюутнуудад талархал илэрхийлж батламж гардууллаа
Үйл явдал
/
2022-04-02
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцон ажилласан Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад талархал илэрхийлж батламж гардуулав.
Туршилтын тээвэр аялуулах бэлтгэл ажилд эхний удаад 100 оюутан үйлдвэрлэлийн танилцах дадлага хийсэн. Оюутнуудыг төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцон мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, мэргэжлийн практик туршлагыг нэмэгдүүлэх энэхүү дадлага ажлыг 04-06-р саруудад үргэлжлүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.