Баян-Өлгий аймгийн иргэдийг тоон гарын үсэгтэй болох ажилд идэвхтэй хамрагдахыг уриалав
Үйл явдал
/
2022-05-10
“Цахим гарын үсгийн тухай” хууль 5 дугаар сарын 1-ий өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар өнөөдөр /2022.05.10/ хуулийн хэрэгжилтийн хүрээнд тоон гарын үсгээ авлаа.

 

   Засаг дарга нийт ард иргэддээ хандан тоон гарын үсэгтэй болох ажилд идэвхтэй хамрагдахыг уриалав. Мөн тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэйг онцлов. Тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй.

   Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэг шиг цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм.  Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх, нэвтрэлт-танилт хийх, цахимаар гэрээ байгуулах, худалдах-худалдан авах үйлчилгээ авах боломж бүрдэж, иргэний мэдээллийн аюулгүй байдал илүү өндөр түвшинд хүрнэ.

Тоон гарын үсэгтэй болсноор:

    – Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсгээр харилцах

    – 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах

    – Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар, эсхүл аль нэг платформоор авахдаа тоон гарын үсгээ ашиглах

  – Хувь хүмүүс болон албан байгууллагууд цаг хугацаа, орон зай үл хамааран албан харилцаагаа явуулах ба олон төрлийн зардлыг хэмнэх зэрэг олон боломжийг бий болгож байна.

Тоон гарын үсгийг улсын бүртгэгч нараар дамжуулан иргэдэд олгохоос гадна киоск машинаар дамжуулан тоон гарын үсгээ авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 210 гаруй иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.