“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил (нэмэлт санхүүжилт) төсөл”- ийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа
Үйл явдал
/
2022-05-12
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Улс хариуцсан захирал Хуберт Бойрард болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил (Нэмэлт санхүүжилт) төсөл"- ийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн. 

Хоёр дахь шатыг хэрэгжүүлэх үеэр бусад донор байгууллагуудтай хамтран ажиллах боломж, буцалтгүй тусламж эрэлхийлэх талаар мөн ярилцав. Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуйн төлөөлөгч Накамура Кэйго төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж эхлэх үед төслийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.