Баян-Өлгий аймагт “НЭГ АЖИЛ –НЭГ ШИЙДЭЛ” сургалт, зөвлөгөөн болж байна
Үйл явдал
/
2022-05-11
 Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Монгол Алтайн нурууны УТХГХЗ, Хөх Сэрэхийн нурууны УТХГХЗ хамтран санаачлан зохион байгуулж буй “Нэг ажил –Нэг шийдэл” сургалт, зөвлөгөөн өнөөдөр Цэргийн гавьяаны одонт хилийн 0165 дугаар ангид боллоо.

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уг зөвлөгөөний нээлтэд оролцож, байгаль хамгаалагчид болон хилчдэд хандан Тусгай хамгаалалттай газар нутагт болон хилийн зурваст ойр сууринд амьдарч байгаа иргэдтэй Хил болон ТХГН-ийн үнэ цэнийг  ойлгуулах замаар хамтран ажиллахыг хүсэж зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

   Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын  ажлын алба,  Засаг даргын Тамгын газар, Алтай, Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Дэлүүн сумдын ИТХ, ЗДТГ, Цагааннуур тосгоны захирагчийн ажлын алба, Хилийн цэргийн 0165, 0285 дугаар ангиуд, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Зооноз өвчин судлалын төв, Орчны бүсийн зөвлөлийн гишүүд,  Байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцлоо.

   Дээрх байгууллагууд ТХГН-ийн  үнэ цэнэ, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,  зөрчлийн талаар мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг ярилцан “ Нэг ажил-Нэг шийдэл” олж хэрэгжүүлэх, албан хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зөвлөлдөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.