Эрдэнэт үйлдвэр - Спортын эргэн тойронд
Үйл явдал
/
2022-05-10

Хангардийн тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарав

     Туялзуур сэлэмний Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж, “Хангарди” клубийн тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Өсвөрийн үеийн тэмцээнд эмэгтэйчүүдээс спортын дэд мастер Б.Энхмэнд алт, Т.Эзэнболор хүрэл медаль хүртсэн. Залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Т.Тулуй хүрэл, О.Гигүүлэн хүрэл медаль, эмэгтэйчүүдээс спортын дэд мастер Б.Энхмэнд, Э.Алтжин нар хүрэл медаль хүртсэн байна. “Хангарди” спорт клубийнхэн өнгөрсөн жил багаараа түрүүлсэн аж.

Орхон аймгийн баг түрүүлэв

     Ширээний теннисний 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборт болж, байгууллагын дүнгээр Орхон аймгийн баг тамирчид түрүүллээ. Хоёр, гуравдугаар байрт Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын баг тамирчид шалгарав. Эрэгтэй багийн төрөлд Орхон аймгийнхан түрүүлж, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн багууд удаалжээ. Эмэгтэй багийн төрөлд Баянхонгор аймаг түрүүлж, Орхон аймгийнхан хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийнхан гуравдугаар байр эзэлсэн байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн тамирчин М.Бат-Эрдэнэ түрүүлж, Дорноговь аймгийн тамирчин О.Мөнхбаясгалан хоёрт, Сэлэнгэ аймгийн С.Мөрөнсүлд гуравдугаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг, хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн тамирчин Мөнхчимэг, Буянтогтох нар шалгарч, Орхон аймгийн тамирчин А.Хулан гуравдугаар байр эзэлжээ.  

Энэхүү тэмцээний Орхон аймгийн багт Эрдэнэт үйлдвэрээс Спорт цогцолборын Сархиа чийрэгжүүлэлтийн хэсгийн оператор, ширээний теннисний спортын ОУХМ Д.Баяраа, Спорт цогцолборын Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйч спортын мастер Ч.Нямаа, “Хангарди” клубийн тамирчин М.Бат-Эрдэнэ, Гэрээт цагдаагийн хэлтсийн ажилтан, спортын мастер Х.Дэлгэрмаа нар оролцжээ. Орхон аймгийн баг тамирчид уг тэмцээнд өнгөрсөн жил мөн түрүүлсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.