Хөдөлмөр эрхлэлтийн Баян-Өлгий аймгийн зөвлөлийн хурал боллоо
Үйл явдал
/
2022-05-10
  Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн 2022 оны анхдугаар хурал өнөөдөр /2022.05.10/ ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.  Өнөөдрийн хурлаар 2022-2023 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны төсвийн хуваарь болон сумуудад хуваарилах асуудлыг хэлэлцэн, тус зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.   

Уг хуралд аймгийн Засаг дарга бөгөөд ХЭАЗ-ийн дарга Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,Халамжийн үйлчилгээний газрын дарга бөгөөд ХЭАЗ-ийн нарийн бичгийн дарга А.Галия, төрийн болон аймгийн АОЭХолбоо болон ҮЭХ-ны төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.