Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзалт хийнэ
Үйл явдал
/
2022-02-05
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны  аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн барих хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.82.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.