Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бүсийн сургалт болж байна
Үйл явдал
/
2022-05-13
Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл” хамтран “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төв , өмнөд бүсийн сургалтыг Төв аймагт зохион байгуулж байна.

Тус сургалтад Төв, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд, ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Сургалтын үеэр аймгуудын ГХБХБГ-т барилгын дулаан алдагдлыг хэмждэг багаж болох “Дулааны камер” хүлээлгэн өглөө.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.