Баян-Өлгий аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр иргэн, гурван аж ахуйн нэгж шалгарлаа
Үйл явдал
/
2022-05-13
Татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан таниулах, татвар төлөгчдөдөө талархах, сурталчлах чиглэлээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

   Манай аймгийн Татварын хэлтэс болон Засаг даргын Тамгын газар хамтран аймгийнхаа хөгжилд манлайлан, эдийн засгаа дэмжин хувь нэмрээ оруулдаг шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр /2022.05.12/ зохион байгуулав. Аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр иргэн, гурван аж ахуйн нэгж шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан гардууллаа.

   Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хугацаандаа төлж улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй  эрхэм хүндэт баялаг бүтээгч татвар төлөгч та бүгддээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өөр газарт бүртгэлтэй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хандан татварын орлогоо аймагтаа төвлөрүүлж, Өлгий хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулахыг уриалж байна” гэлээ.

Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр “Жол” ХХК,  “Агайын” ХХК,  “Цахилгаан шугам сүлжээний газар” ,  Шилдэг татвар төлөгч иргэнээр С.Жанболат, А.Алфараби нар шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.