Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан радио телевизийн сүлжээний газрын үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-05-13
 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдах ажилтнуудын 30 дугаар ээлжит шуурхай хуралдааны үеэр төвийн бүх байгууллагын үйл ажиллагаатай зочлон танилцан гэдгээ хэлж, байгууламжийн харагдах байдлыг сайжруулах, сэргээн засах, шинэчлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Тэгвэл өнөөдөр /2022.05.12/ Засаг дарга аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, хүндрэлтэй асуудлуудыг газар дээр нь үзэж танилцав.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Биднийг очиход тус байгууллагаар орж ирэхэд дулаахан, цэвэр цэмцгэр таатай орчин угтлаа.

Засаг дарга ямар нэгэн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулаад төсөв харалгүй нөөц боломжоо ашиглан гадна, дотно орчныг тохижуулсныг сайшааж, бусад байгууллагуудын удирдлагууд үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг онцлов.

    Тус байгууллага Чехословак  улсын тусламжтайгаар 1965  оны 08 дугаар  сарын 01-ний өдөр анх   “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтад орж, 1435 метрийн долгионоор төвийн радио  өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун  хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.