Дорноговь аймаг хүүхдийн зусланд мод тарьж байна
Үйл явдал
/
2022-05-13
Хүүхдэд ээлтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн бие даан хамт олны дунд хөгжих, оролцох эрхийг хангах зорилгоор Дорноговь аймагт 100 хүүхдийн зуслангийн барилга угсралтын ажлыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Энержи парагон” ХХК, “Дэлгэрбаясах зам” ХХК-иуд гүйцэтгэж тун удахгүй бид хүүхэд, багачуудаа хүлээн авах гэж байна.

Тус аймаг энэ жилийг “Хүүхэд хөгжил-2022” зорилтот жил болгон зарлаж, хүүхдийн хөгжилд чиглэсэн маш олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг ажил нь энэхүү зусланд амрах, хүүхэд багачууддаа ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн 12000 орчим модыг тарих, зарим хэсгийг зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах ажлыг эхлүүллээ.

10 хүн, тэнгэр ба авто зам нарын зураг байж магад

7 хүн ба тэнгэр нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.