Дорноговь аймагт“МОД ҮРЖҮҮЛЭГ-АГРО ЭКОЛОГ”-ийн төв байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-05-13
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн байгуулагдаж буй Зүүнбаян дахь “Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв”-ийн 30 га талбай газар, цахилгаан болон бусад дэд бүтцийг орон нутгаас шийдвэрлэж өгсөн бөгөөд 2030 он гэхэд нийт 9,7 сая мод, бут, сөөгийг тарьж үрслүүлэн нийлүүлэх боломжтой.

Эхний ээлжид 2 га газарт хүлэмж байгуулж, мөн говийн хөрсөнд ургахад тохиромжтой заг, хайлаасыг тарьж эхлээд байна.

Санхүүжилтийг Тавантолгой, Эрдэнэс Таван толгой ХХК-иуд тус тус шийдэж өгч байгаа ба ургасан тарьц, модыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж төмөр замын дагуу зурвас байгуулахад нийлүүлнэ.

Энэхүү сургалтын төв байгуулагдсанаар бүх түвшинд экологийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэгдэж, энэ чиглэлээр ажиллах хүн бүрт практик дээр дадлагажин туршлага судлах, орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай.

3 хүн ба гадаа нарын зураг байж магад

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.