“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2022"-ийн Галт бамбар Төв аймгийн гурван сумаар буухиална
Үйл явдал
/
2022-05-17
Эв эеийн бэлгэдэл галт бамбар нь сумаас суманд, аймгаас аймагт, улсаас улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийг илэрхийлж, эрэлхийлсээр Төв сайхан нутагт хүрэлцэн ирлээ. АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхэлдэг уг гүйлт нь 2 жил тутамд зохиогддог бөгөөд дэлхийн 160 улсын үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгддэгээрээ онцлогтой.

Энэ жил манай орны хувьд 05 дугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаа бөгөөд 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамран нийт 7300 км замыг туулан 07 дугаар сарын 7-ны өдөр барианд орно. Ингэхдээ манай аймгийн Зуунмод, Сэргэлэн, Эрдэнэ сумын нутгаар нийт 213 км замыг туулах юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.158.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.