Д.СУМЪЯАБАЗАР: Нийтийн тээврийн 1200 автобусыг 100 хувь ШИНЭЧИЛЖ смарт карт ашиглахыг ЗОГСООНО!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-19

Хотын нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг Засгийн газраас шийдвэрлэжээ. 2024 он хүртэл нийтийн тээврийн том оврын автобусыг бүрэн шинэчлэх аж. Энэ талаар хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа төр хувийн хэвшлийн оролцоотой 1200 гаруй автобусыг 100 хувь паркаар нь шинэчилнэ. Ерөнхий сайдын зүгээс эхний ээлжийн 50 хувийн автобсуыг татан авахыг үүрэг болголоо. Үлдсэн 50 хувийг 2023, 2024 онуудад шийднэ гэв.

Хотын зүгээс 591 автобусыг худалдан авахаар болсон. Эхний ээлжид том оврын 70, сургуулийн 75 автобус хил дээр ирчихсэн. Ирэх наймдугаар сар гэхэд 600 орчим автобусаа авна. Тэрчлэн одоо мөрдөж байгаа СМАРТ КАРТНЫ СИСТЕМИЙГ ХАЛНА гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.