Багануур дүүргийн хөрөнгө оруулалтаар бүх тоглоомын талбайг засварлах ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-05-19
15-р байрны урд талбайн хагарч, муудсан тоглоомуудыг засварлах ажлыг “Тэнгэр уулын тэргүүн” ХХК хийж гүйцэтгэж байна.

Мөн тухайн хариуцсан СӨХ нь тоглоомын талбайн зөөлөвчин шалыг бүтэн болгож засварлах, цэвэрлэгээ үйлчилгээ, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням үүрэг чиглэл болголоо.

Иргэд та бүхэн амьдарч буй орчиндоо цэвэр цэмцгэр байж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомд гамтай хандахыг уриалж байна.

4 хүн ба гадаа нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.