Хүн үүслийн өлгий БАЯНХОНГОРЫН уран бүтээлчид “БИДНИЙ ХАЙРТАЙ ХОНГОР НУТАГ” хүндэтгэлийн цэнгүүнээ толилуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-19

Хүн үүслийн анхны өлгий, гурван бүсийн цэнхэр нутаг Баянхонгорчууд энэ жил аймаг байгуулагдсаны 81 жил, Хангайн бүсийн даншиг наадмаа тэмдэглэнэ. Энэхүү түүхэн их ойн өмнө хонгор нутгийн авьяаслаг уран бүтээлчид нэгдэн “БИДНИЙ ХАЙРТАЙ ХОНГОР НУТАГ” хэмээн шүлэг, дуун цэнгүүнийг Улаанбаатар паласийн концертийн их танхимд ганцхан удаа тоглох аж. Ардчилсан Монгол улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хууль батлалцсан төрийн дархан түшээ Лувсанвандангийн Болд тэргүүтэй улстөрийн томоохон зүтгэлтнүүдтэй, бизнесийн салбарт түүчээлэгч Ж.Оджаргал, Ж.Од, Х.Баттуул, Л.Болдхуяг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг зэрэг шилдэг сэхээтэн, тэргүүн баячуудаараа улсдаа зартай нутаг.

Тоглолтод Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин нэрт местро Догмидын Сосорбарам, “Амьдралаа би чамд хайртай” хэмээх ард түмний шүтээн болсон дууны шүлгийн зохиолч, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Данзангийн Нямаа, Соёлын гавьяаь зүтгэлтэн С.Гантөмөр, нэвтрүүлэгч Н.Баярмаа, Ламын гэгээний авшигт яруу найрагч МУСГЗ Д.Доржготов, Алдарт “ХУРД” хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаяр, Гавьяат жүжигчин М.Баярмагнай тэргүүтэй алдартнууд Н.Баасандорж, Г.Жанцансамбуу тэргүүтэй хөгжмийн урлагийн төлөөлөгчид болон жааз Наагий, “АНУ ХАТАН” хэмээх дуучин Д.Отгонжарал, уртын дууч Б.Номин-Эрдэнэ зэрэг олны танил дуучид, жүжигчдээс гадна сүүлийн үед урлагт цахир хагалж яваа залуу уран бүтээлчид оролцох юм.

Нар аргамжиж дүнхийсэн төрийн тахилгат “ИХ БОГД” хайрхан, Ертөнцийн амьд халуун цэг ШАРГАЛЖУУТЫН РАШААН, Хүмүүс үүслийн анхы өлгий ЦАГААН АГУЙ, Монголчуудын оюун ухааны оньсон тоглоом болох ШАТАР ЧУЛУУН ТУУРЬ, Чингис хааны дөрөө амраасан алдар ХҮРЭН БЭЛЧИР, Номхон барын дүртэй Номгон хайрхан уул, Түйн гол, Орог, Бөөнцагаан нуур гээд мэлмий баясгаж, сэтгэл хоргодмоор ГУРВАН БҮСИЙН ЦЭНХЭР нутгийн авьяаст охид хөвгүүдийн урлагийн тоглолтод та бүхэн морилон саатаж, нутгийнхаа дууг сонсож сонороо мялааж, шүлэг сонсож онгодоо хөглөж, хөгжмийн уянгалаг аялгуунд тайтгаран баясахыг урья!

Тоглолт 2022 оны 06 сарын 02-нд буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах эрхийн өдрийн дараахан болно. Хонгор нутгийн эд эс болсон эрхэм та бүхнийг хүрэлцэн ирнэ үү хэмээн хүндэтгэн залж байна! Ерөнхий зохион байгуулагч “ГУРВАН БҮС” уран бүтээлйн нэгдэл. Дэмжигч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, сумдын нутгийн зөвлөл. Ерөнхий ивээн тэтгэгч нийгмийн хариуцлагаар түүчээлэгч “НОМГОН ХАЙРХАН КОНСТРАКШИН” ХХК.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.