Нийтийн тээврийн СМАРТ КАРТ ашиглахыг ЗОГСООНО!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-19

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн Засгийн гзарын хуралдаанд оролцжээ. Тэрээр  нийтийн тээврийн паркийг хэрхэн шинэчлэх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна гэв.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.