Жендэрийн салбар хорооны гишүүдийн дунд ажил хэрэгч өглөөний уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-05-19
Сонгинохайрхан дүүргийн жендэрийн салбар хорооны гишүүд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны гишүүдийн хамт ажил хэрэгч өглөөний уулзалтад оролцлоо. Тус уулзалтад ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, ЖҮХАА-ны Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Сонгинрхайрхан дүүргийн Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч, Жендерийн салбар хорооны дэд дарга Т.Вандандорж болон жендерийн салбар хорооны бусад гишүүд оролцлоо.

Ажил хэрэгч өглөөний уулзалтын үеэр гишүүд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцах, салбар хорооны гишүүдийн чиг үүрэг, ЖҮХ-оос жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэр, тэдгээрийг хэрэгжүүлэх зэрэг ойлголтуудыг нэгтгэж, хамрах хүрээний зарим асуудлуудын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.