БАГАНУУР ДҮҮРЭГ БАЯНДЭЛГЭР, МӨНГӨНМОРЬТ СУМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Үйл явдал
/
2022-05-19

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дэлгэрцэцэг, Мөнгөнморьт сумын Засаг дарга Ц.Батдорж нар хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Тус гэрээнд эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, урлаг соёлын үйлчилгээгээр сумын иргэдэд үйлчлэх, Малын ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах, бэлчээр ашиглалтын талаар тодорхой тусгажээ 
Мөн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодорхой болгох, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, Баталгаат нийтийн тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах, худалдаа, ахуй үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбоо гэх чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.82.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.