Иргэн Ч.Мөнхбаярын ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРАЛ болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-20

ТЕГ-аас ажиллагаа явуулж, баривчилсан сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 19-ний өдрөөр товлогдсон уг хурлын цаг тодорхойгүй байна.

Түүнийг ТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр барвчилсан юм. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс тагнуулын байгууллагын зүгээс арга хэмжээ авсан. Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илрүүлэн хураан аваад байна" гэж мэдээлж байв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.