“IСT SPORT-2022” харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарын спорт наадам
Үйл явдал
/
2022-05-20
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын ажилчид албан хаагчдын дунд зохион байгуулагддаг “ICT SPORT” спорт наадам ковид-19 цар тахалын улмаас 2 жил завсардаад байсан бол энэ жил 05 дугаар сарын 16-наас 30-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, шатар, ширээний теннис, дартс, цахим спорт/Dota 2, CS Go, PUBG Mobile/ 3x3 сагсан бөмбөг гэсэн 8 төрлөөр зохион байгуулагдаж байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Энэхүү наадамд салбарын 25 байгууллагын нийт 800 гаруй тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин оролцож байна. Мөн энэ жил тус наадамд Инновац, цахим бодлогын байнгийн хорооны баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд салбарын нийт ажилтан, албан хаагчдын эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлсэн сайхан тэмцээн болж байгааг онцоллоо. “ICT SPORT-2022” спортын наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци ажиллаж байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.