Багануур ХК-ийн хөл бөмбөгийн “Уурхайчин” клубын тамирчид Хүрэл медалийн эзэн боллоо
Үйл явдал
/
2022-05-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB Cup 2022” тэмцээн 2022.05.08-2022.05.18-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож аваргаа тодруулсан.

Багануур дүүргээ төлөөлж оролцсон Багануур ХК-ийн дэргэдэх хөл бөмбөгийн “Уурхайчин” клубын тамирчид Хүрэл медалийн эзэд болоод ирлээ.

 Манай тамирчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртэж байсан амжилттай.

Экскаваторын машинч, замын мастер, гал сөнөөгч, засварын механик, бульдозерчин, монтёр зэрэг ажил албыг хашдаг уурхайчин хөл бөмбөгчид маань үйлдвэрлэлийн их ажлынхаа  хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж, оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргадаг шилдэг залуус.

Та бүхэндээ баяр хүргэж, ажил хөдөлмөрийн болоод спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.