Хилийн 0214 дүгээр анги Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Үйл явдал
/
2022-05-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хил хамгаалах байгууллагын санаачилсан “Ногоон хэрэм” төсөлд Хилийн цэргийн 0214 дүгээр анги нэгдэж байна. Арга хэмжээнд Алтай сумын засаг дарга, сумын тамгын газрын дарга болон 24 ахмад хилчид оролцож, ангийн хүнсний хэрэгцээний төмс 0,07 га талбайд тариалан, 900 ширхэг суулгац, сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн их сургуулиас олгосон 250 ширхэг шар хуайс, жимсний модыг суулгасан юм.

8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Мөн уг арга хэмжээг тохиолдуулан ангийн бие бүрэлдэхүүн, ахмад хилчид “Хөдөө булаг”-ийн орчин 400 метр газарт цэвэрлэгээ хийж, байгаль орчин, булаг шандыг арчлан хамгаалах ажлыг эхлүүллээ. Мөн түүнчлэн төслийн хүрээнд хил орчмын нутаг дэвсгэрт байгаа сум орон нутаг, аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд 0118 дугаар салбарт Алтай сумын хүн эмнэлэгтэй хамтран 1,5 га талбайд төмөр хашаа, 3000 мод тарих ажлыг эхлүүлээд байна.

3 хүн, зогсож буй хүмүүс, мод ба гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.