Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-05-19
 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга  хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.05.19/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

 

   Тэрээр Швейцарын хөгжлийн агентлаг нь манай аймагт олон салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг сургалтад хамааруулах чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Засаг дарга илэрхийлэв.

   Хатагтай Стефаны Бурри  хүлээн авч уулзаж байгаад болон Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Засаг даргад талархал илэрхийллээ.

  Мөн уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, зохион байгуулсан сургалтуудын үр дүн, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцлоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.55.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.