"САЯ ТОНН САЯ МОД" хөтөлбөр үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-05-21
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, "Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хангай болон говийн бүс нутагт 2021-2030 он хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.
 
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 2021 оны намар нийслэлийн СХД-ийн Бумбатын рашаан орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт 100 гаруй суулгацыг тариалсан. Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр компанийн байгаль орчны мэргэжилтнүүд Бумбатын рашаанд тарьсан суулгацаа арчлахын зэрэгцээ нэмж 50 ширхэг гүйлэс модны суулгац тариаллаа.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.