Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ХҮИС-ын Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Үйл явдал
/
2022-05-21
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэл, боловсролын багц хуулийн талаар Баянхонгор аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХҮИС -ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзаж санал бодлыг нь сонслоо.

Дэд сайд Баянхонгор аймагт заавал их, дээд сургууль байх ёстой. Орон нутагт суралцаж буй оюутнуудын төлбөрийг 50 хүртэлх хувиар хөнгөлөх бодлого барьж ажиллана гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн сургуулийн барилгыг шинэчлэх, оюутнуудын тоог нэмэгдүүлэх болон багшлах боловсон хүчний асуудлаар аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллах чиглэлээр санал, зөвлөмж өглөө.

9 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс, дотор ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.7.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.