Баянхонгор аймгийн багш, удирдлагууд цэцэрлэг, сургуулийнхаа төсөв зарцуулалтад оролцох аргачлалд суралцав
Үйл явдал
/
2022-05-21
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэлээр Баянхонгор аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өглөө.

Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд:

Сургуулийн санхүүгийн эрх мэдэл

Хувьсах зардал

Сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл

Сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог шинэчилсэн.

Хувьсах зардлын тухайд багшийн эрүүл мэндийн үйлчилгээ, дата хэрэглээний зардал, хичээл практикийн зардал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн зардлыг тусгаж, багш нар үүнийг хэрхэн төлөвлөх, зарцуулж оролцох аргачлалд аймгийн багш, удирдлагууд суралцлаа. Энэ үеэр өөрийн мэдлэг чадвараа олон мянган шавь нартаа өвлүүлэн үлдээсэн эрхэм ахмад багш нарын алдаршуулан шагнав.

8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Баянхонгор аймагт төр хувийн хэвшлийн 43 цэцэрлэг, ерөнхий боловсролын 32 сургууль, Политехникийн коллеж, Өлзийт МСҮТ, ХҮИС-ийн салбар сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд нийт 2500 гаруй багш ажилчид ажилладаг. Эдгээр багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах санхүүгийн асуудлыг шинэчлэлийн хүрээнд МУ-ын Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм.

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Баянхонгор аймгийн багш нартай уулзах үеэрээ хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх томоохон бодлогын асуудлын талаар ярьж, багш нарыг цахим технологи ашиглаж, оролцоогоо нэмэгдүүлэх, XXI зууны ур чадварт суралцах цаг үеийн шаардлага тулгарч буйг онцлон хэлэв.

Салбарын дэд сайд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ зарим сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах болно.

бөмбөлөг нарын зураг байж магад

"103 59 107 189 куний жлиин индекс 189 боловсролын индекс 189 дундаж наслалт 60 64 ерселдех чадварын индекс оюуны чадавхаа хэрэглэх ур чадвар хэрэглэх чадвараа хегжуулэх 137 багаангийн чанар" гэсэн бичвэр нарын зураг байж магад

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.