Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН хамтарсан багийн албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-05-20
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Цагдаагийн ерөнхий газар НҮБ-ын Хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан баг манай аймагт 05 дугаар сарын 19-23 хүртэл ажиллахаар хүрэлцэн ирсэн юм.

 

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБХАС-гийн Жендэрийн хөтөлбөрийн ахлагч Б.Оюун тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

  Хамтарсан баг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлсэн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ болон телемедицинийн сүлжээний ашиглалтын байдал болон хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзан, санхүүгийн шалгалт хийх юм.

   Мөн өсвөр  үеийн кабинетад (хамгийн сүүлд 2019 онд дэмжсэн) зочилж, боловсон хүчин болон үйл ажиллагаатай танилцаж, аймгийн хэмжээнд эх, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдлын талаар Эрүүл мэндийн газрын холбогдох хүмүүстэй уулзахын зэрэгцээ Ногооннуур суманд ажиллаж, сумын эрүүл мэндийн төв дээр очиж эх, эрүүл мэндийн асуудал, тэр дундаа гэр бүл төлөвлөлттэй холбоотой чиг үүргийн аргуудын нөөцийг ажиглахаар төлөвлөсөн байна.

   Уулзалтын эхэнд талууд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцаж, мэдээлэл болон санал солилцов.

  Мөн Баян-Өлгий аймгийн стратеги, уулзалтын үеэр хөгжлийн системийн динамик загварыг ШУТИС-ийн багш, доктор Б.Ууганбаяр танилцуулав. Уг системийн динамик нь тухайн асуудлыг бүтэн  системээр авч үздэг учраас үнэн бодит байх, магадлал өндөртэй, хөгжлийн бодлого төлөвлөлтөд ихээр ашиглагдаж буй удирдлагын шийдвэр гаргалтыг дэмждэг арга зүй гэдгийг боловсруулагчид хэллээ.

   Өөрөөр хэлбэл системийн динамик нь математикийн арга зүйн тусламжтайгаар өнөөгийн байдалд үнэн үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг тооцоолж, янз бүрийн бодлого, төлөвлөлтийн сайн муу үр нөлөөг урьдчилан тооцоолох боломж олгодог байна.

  Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, янз бүрийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилан урьдчилан тооцоолохын тулд гол үзүүлтүүдийн хоорондын уялдаа холбоог харуулсан цогц системийг компьютер дээр бий болгохыг зорьсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.