“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
Үйл явдал
/
2022-05-23
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК нэгдэж энэ жил “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам дагуу нийт 33.000 мод тарихаар төлөвлөснөөс эхний 1000 модны суулгацыг энэ сарын 13-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд тарьжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулж буй “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т зориулсан энэ өдрийн арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрших “Бумбатын булаг”-т тарьсан моддоо сэргээн арчилж, шинээр мод тарьж суулгалаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү нэгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.